“Хас”-ын Ч.Ганхуяг нэрнээсээ огцорч “Талх” нэр зүүж сүүлдээ “Ард” нэртэй болсон Ч.Ганхуягийн хувийн амьдрал нэлээд адармаатай нэгэн. Анхны амьдралаа УИХ-ын экс гишүүн Л.Одончимэдийн охинтой эхэлж байсан.

Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй төдийгүй том хүү Г.Хасараа өөр дээрээ авч үлдсэн түүхтэй. Анхны эхнэрийн хүү Г.Хасар нь энэ жил 25 нас хүрсэн бол сүүлийн эхнэр Г.Уянга түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн дархан бэр, алдарт эх.

Алдарт эх гэхээргүй биеэ сайхан авч явдаг Г.Уянгаар нөхөр нь өөрийнхөө цахим хуудснаа гангарав. Тэрээр “Хэн нэгэн том толгойлж устгасан тул дахиж тавихаар шийдлээ. Фильтргүй. Байгаа нь сайхан юм чинь юунаас нь ичиж зовох вэ дээ, хайрт минь” гэжээ.

Инстаграм хуудаснаас орж сонирхож үзээрэй