Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох санал хураалт өчигдөр болж, МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт ялж, засаглах боломжтой болсон.


Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (НИХТ)-ийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдож, хотыг МАН дахин дөрвөн жил удирдах боллоо. Тэгвэл тэдэнд итгэл хүлээлгэж сонголтоо хийсэн олны танил хүмүүсийг танилцуулж байна.