Сэрэмжлүүлэг: 87 настай хүнийг хүчиндсэн хэрэг гарлаа

Хөвсгөл аймагт 87 настай эмэгтэй Д-г 40 настай эрэгтэй М хүн хүчиндсэн хэрэг гарсан байна. Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд нь согтуу байсан бөгөөд хэрэг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Эрүүгийн хуулинд хүн хүчиндсэн бол хамгийн багадаа нэг жилийн хорих ял оноодог бол дээд тал нь 15 жилийн ял оноодог юм. Тухайлбал эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд  Хүчиндэх тухай заасан бөгөөд уг зүйлийн нэгд

“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.

Иргэн бүр болзошгүй аюул, гэмт хэргээс сэрэмжилж хохирогч болохоос өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж, анхаарал болгоомжтой байна уу!!!