Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн.

Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн тэрээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ.

Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм.
Тэгвэл түүний мөрөөдөл жүжигчин биш мэс заслын эмч болох байсан гэнэ шүү. Цуснаас их айдаг учраас эмчийн мэргэжлийг сонгоогүй гэдгээ ч хэлдэг.
А.Ганчимэг УДЭТ-т ажиллаж байхдаа нягтлан мэргэжлийг давхар мэргэжлээ болгон эзэмшсэн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж үзээгүй аж.


Ганцаараа хүүхдээ өсгөж яваа ээжийн жаргал зовлонг мэддэг тэрээр хөл хориог дунд сургуулийн сурагч болсон охиныхоо хичээлийг хийлгэсэн шигээ өнгөрүүлж байгаа аж. Мөн болзоот хархүүдээ зориулж хөөрөгний даалин оёж байгаа гэсэн шүү.