Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн мисс Б.Солонгыг танихгүй хүн ховор. Өдгөө Зайсанд томоохон брэнд дэлгүүр ажлуулдаг тэрээр үе үехэн сошиалаар бухимдлаа илэрхийлээд авдаг.

Тэрээр бусад трансжендерүүдээсээ ялгарах онцлогоо “Би нэгдүгээрт бизнес сэтгэлгээтэй, хоёрдугаарт төрлөх өгөгдөл бие галбираараа, гуравдугаарт трансжендерүүдийг арайхийж мэс заслаа дуусгаж байхад би энд таван хүн цалинжуулаад улсдаа татвар төлөөд явж байна. Ер нь трансжендэрүүд дундаа ч биш энгийн хүүхнүүдтэй эн зэрэгцэж алхаад удаж байна. Хэдэн ч трансжендер гарч ирсэн нийгэмд гараад шүүлтүүрт орно. Би домгоороо үлдэнэ” гэжээ.


Б.Солонгын хувьд өдгөө 27 настай, жинхэнэ нэрийг Билгүүн гэдэг.