Архангай аймгийн Засаг ноёны “мухар сүсэг”, “агуу тэнэглэл”

Архангай аймгийн сүүлийн хоёр засаг дарга нэг л явцгүй нөхдүүд гэх яриа нутаг оронд нь гарах болсон. Үүний баталгаа нь өмнөх засаг дарга нь зодооны нэг, албан тушаалын нэг хэргээр хуулийн байгууллагын хаалаг татаж өнөө маргаашгүй Монгол улсын нэрийн өмнөөс уншуулах гэж байгаа.

Харин одоогийн засаг дарга Д.Золжаргал нь тун сүсэг бишрэлтэй нэгэн гэх. Хааяа сүсэг бишрэл нь хэтийдэж “мухар сүсэг”-лэдэг гэх яриа бий. Үүнийг батлах гэсэн шиг Архангайн засаг дарга Д.Золжаргал жиргээндээ “Т.Дагмид: Эцсийн шатандаа ороогүй л бол ямар ч өвчнийг хатгаж эмчилдэг” гэх мэдээллийг оруулжээ.

Үүнийг цахим орчинд Шинжлэх ухаан мухар сүсэг, сохор бишрэл хоёрт дийлджээ, дийлдэж. Архангайн АН-ынхан гайгүй байгаа. Нөгөө хатгаач нь могойн ярыг оёдлын зүүгээр хатгаад өт гаргаж байсан л гэнэ шүү” хэмээн шоглоод эхэлсэн байх юм. Зарим нь бүүр агуу тэнэглэл гэж дүгнэж байна.

Арай Архангайн Засаг дарга коронатай иргэдээ хатгуулна гэх вий дээ… Гайгүй байгаа…

“Мухар сүсэг”, “агуу тэнэглэл” хоёрыг цахим орчинд уг нь нуух хамгийн амархан. Харин Засаг дарга нь энэ удаад нуусангүй.

Архангай аймагт олигтой Засаг ноён томилж болсонгүй юу Ерөнхий сайд аа???