“МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй.

Хоёр том хүү нь тухайн цаг үедээ сүр дуулиантай хурим найр хийж томоотой амьдрах болсон. Харин бага хүү Г.Содбаяр нь Монголд төрж, ОХУ-д өсөж, Швейцарт сурч, Лондонд их сургууль төгссөн тэрбээр энэ намраас эх орондоо суурин байх болсон. Харамсалтай нь ах нар шигээ хийсэн бүтээсэн ажилтай, амжилттай байж чадахгүй аавынхаа чихийг халууцуулж, “сахилгагүйтээд” эхэлсэн бололтой.

Тодруулбал, МТ-ийн отгон хүү Г.Содбаяр модель Ю.Кундыз хэмээх бүсгүйг зодсон гэх мэдээлэл байна. Энэ талаар нүцгэн зургаа урлагийн бүтээлийн хэмжээнд үнэлүүлдэг, фитнессээр хичээллэж, йога хийдэг Ю.Кундыз гэх бүсгүй өөрийнхөө цахимд ийнхүү бичсэн байна.

Модель бүсгүйн хувьд нурууны хүнд гэмтэл авсан тул Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөөд байсан ч ийнхүү хэсэг хугацааны завсарлага авах болсондоо харамсан итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Зодсон болон зодуулсан гэх Г.Содбаяр, Ю.Кундыз нарын зургуудаас хүргэж байна.