2000-аад оны эхэн үед л Оросын Тату хамтлагийг дууриан дуулж бүжиглэж явсан жүжигчин Ч.Ундрал өдгөө ч өөрчлөгдсөн юм бараг алга.

Найруулагч нөхрөө одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинд алдаж, сүр дуулиантай салалт хийсэн бүсгүй одоо бол ёстой л хайрын амтанд бялуурч явна. “Хит” нэвтрүүлэгийг үүсгэн байгуулагч Давааням агсаны хүү Даваадорж хэмээх өөрөөсөө 10 гаруй насаар дүү, нуруу туруу, зүс царай, боловсрол мэдлэг тэгш сайхан залууг ханиараа сонгож, хөөрхөн охины ээж болсон түүний амьдрал өдгөө л ид эхэлж буй гэлтэй.

Хийсэн уран бүтээл нь чанаржиж, хувийн амьдрал нь цэгцэрээд хорин настай бүсгүй шиг залуухан харагдаж байгаагийн нууц нь их бага хэмжээгээр гоо сайхны хагалгаатай салшгүй холбоотой.

Хамгийн сүүлд л гэхэд урууландаа силкон шахуулсан нь зарим нэг фэнүүдэд нь тийм ч их таалагдаагүй бололтой, унаган төрхөөрөө байхыг зөвлөж харагдана лээ. Гэхдээ л хүн өөртөө таалагдах нь хамгийн чухал шүү дээ…

Яадаг юм, Ч.Ундралын уруул “wow” л даа…