Таргалалт жирийн иргэн гэлтгүй олны танил хүмүүсийн хувьд ч асуудал болдог ажээ. Тодруулбал, олны танил жүжигчид хүртэл таргалсны улмаас жүжигчний карьераа дуусгасан байх юм. Үүний жишээ болгож дараах таван жүжигчинг онцолж байна.

1.Вэл Килмер.

Америкийн алдарт жүжигчин эрийн таргалалт олон хүний санааг зовоох болсон. Учир нь хүнд өвдсөн тэрбээр турах тухай саналтгүй болсон. Чухам энэ шалтгаанаар тэрбээр жүжигчний карьертаа цэг тавьсан гэж хэлж болно.

2. Аманда Байнс.

 

2000 оны эхээр тэрбээр жинхэнэ од болж байв. Харин 2010 оноос тэрбээр дэлгэцнээ гарах нь эрс багассан. Учир нь түүний хувьд сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж, эмчилгээ хийлгэж байхдаа таргалсан. Тарган түүнийг дэлгэцнээ гаргахыг найруулагчид зөвшөөрөөгүй гэж хэлж болно.

3. Кёрсти Элли.

1990-ээд оны гоо сайхны охин тэнгэр, үзэсгэлэнт бүсгүй гэгдэж байсан тэрбээр таргалахгүй байхын төлөө хичээсэн нь үнэн. Гэхдээ л хүн болсон хойно залхсан, таргалсан. Гэхдээ таргалсан ч тэрбээр үзэсгэлэнт хэвээрээ байгаа. Харин кинонд тоглохгүй хэвээр л…

4. Рассел Кроу.

Расселлийн жүжигчний карьер хурдацтай өгсч байсан түүх бий. Харин энэ хэрээр тэрбээр “оддын өвчин” тусч, дуулианы эзэн болох, найруулагчидтай маргалдаж, дүрээсээ татгалзаж эхэхлсэн нь стресс нэмсэн. Стерсс нь түүнд жин нэмсэн гэж хэлж болно. Түүний бондгор төрх өмнөхөөсөө илүү амжилтанд хүрнэ гэдэг асуудалтай юм.

5. Брендан Фрейзер.

Цагийн сайханд Тарзанд тоглож байсан тэрбээр дур булаам эрээр нэрлэгдэж байв. Харин жин нэмсэн нь түүний сайхан царайг гундааж, киноны саналыг багасгасан. Гэхдээ жин түүний жүжигчний ур чадварт муугаар нөлөөлөөгүй.