“Банш” Батаагийнхан бөөрөнхий нүүр, булцгар хацар, жижиг нүд, эгдүүтэй царайгаа брэнд болгож кино рекламны “мангас” гэр бүл болоод байгаа.

Аавынхаа авьяас бас царайг нь дуурайсан бяцхан охидод нь ч мөн кино, рекламны санал тасардаггүй бөгөөд том охин Б.Гэгээнсар нь “Том зургаан толгой” кинонд саалчин охины дүр бүтээсэн нь хүмүүст илүүтэй хүрсэн.

Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг “Отгонтэнгэр” их сургуульд багшаар ажилладаг эхнэр Булгантамир нь хүртэл хэдийн олны танил болоод буй.