Топ хатагтай Э.Одгэрэл саяхан 53 настай нүүр тулсан. Гэсэн хэдий ч төдийгөөс өдий хүртэл үргэлж гоё сайхан байж, мөнхийн залуу тодотгол, байр сууриа хадгалсаар байгаа нь харахаар бахархмаар ч юм шиг.

Гэхдээ хэдий гоолиг, туранхай, гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч байгалийн жамаараа түүнд ч бас хөгшрөлт явагддаг гэдгийн нотолгоо бий.

Тодруулбал, топ хатагтайн 50 гаруй насны таних тэмдэг бол гар нь. Эмэгтэй хүний гарыг хараад насыг нь хэлж болно, бүсгүйчүүдийн гар бол нэрийн хуудас нь гэх мэт яриа байдаг шүү дээ.

Тэгвэл энэ мэт яриагаар бол топ бүсгүйн гар чухам хэдэн настай гэдгийг нь төвөггүйхэн хэлээд өгөхөөр харагдаж байгаа биз.