Нийтийн дууны ертөнцөд хос дуучдын тэргүүн эгнээнд жагсдэг нэр нь холбоо үг болтлоо олондоо танигдаж хүндлэгдсэн дуучид бол Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар юм.

Урлагаас бие биенээ олж хамтын амьдралаа эхлүүлсэн тэд уран бүтээлээ туурвисаар явна.

Дуучин Р.Дэлгэрмаа дуулахаас гадна телевизийн салбарт хүч үзэн сайн хөтлөгч болохоо батлаад авсан. Тэрээр өөрийн гоо сайханд анхааран нүүрэндээ утас суулгуулж улам залуу болжээ.

Урлагийн хүн сайхан байх ёстой, залуу сайхнаа удаан хадгалахын тулд би энэ үйлчилгээг сонгож хийлгэсэндээ баяртай байгаа хэмээсэн түүний өөрчлөлтийг олон нийт шүүмжлэлтэй хүлээн авч байгаа харагдана лээ.