“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагайг “Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн” зэрэг киноны дүрүүдээр нь сайн мэднэ.

Тэрээр эсрэг дүрийг ихэд сайн гаргадаг ба мэргэжил нэгтнүүд нь түүнийг Эсмэл тайжын дүрийг бүтээсэн МУАЖ Б.Дамчаа агсаны дараачийн эсрэг дүрийг бүтээгч хэмээн тодорхойлдог.

Ж.Алтаншагай ам бүл олуулаа бөгөөд хорин насандаа ихэр охидын аав болж байжээ. Түүний амьдралын ханийг н.Хулан гэдэг бөгөөд тэд дөрвөн охинтой.

Тэрээр “Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” хэмээн ярьж байсан удаатай.

Атаман ахын амьдралын ханийн зургуудаас сонирхуулъя.