Өөрийн уран бүтээлээсээ илүү гэр бүлийн амьдралаараа олны анхаарлын төвд байх болсон бүсгүй бол дуучин Х.Мөнгөнцэцэг юм.

Тэрээр айлын том охин бөгөөд хоёр дүүтэй. Х.Мөнгөнцэцэгтэй усны дусал мэт адилхан гэгддэг дүү Х.Мөнхцацрал ч эгчийнхээ буянд “хурган” олны танил болоод авсан.

Чөлөөт цагаараа эгчийнхээ ажилд туслаж, арга хэмжээ, тоглолтонд нь үнэнч туслах нь байдаг Х.Мөнхцацрал амьдралын ханиар сонгосон залуугаа олонд дэлгэв.

Эгчийнх нь амьдрал дуулиан шуугиантай ч, дүүгийнх нь амьдрал тэгш дүүрэн байг ээ.