Ховд аймгийн залуу гэр бүл Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нар 3 ихэр хүүхдээр бүл нэмсэн билээ. Өнөр өтгөн болсон залуу гэр бүлд өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар очиж хүндэтгэл үзүүлсэн байна.

Эвийн хүч, Ихрийн сэтгэлтэй Ховд нутгийнхаа нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг болгож ихрүүдээ 3 өрөө байраар мялаахаар “БАТЛАМЖ” гардуулжээ.

Шинэ Монголын шинэ иргэд болох О.Eрөөлтхүү, О.Ивээлтхүү, О. Хувьзаяа нар эрүүл энх өсөн бойжиж байна.