Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийнхөө цахим орчинд шууд дамжуулалт хийхдээ эхнэр, хүүхдээ болон гэрийн үйлчлэгчтэйгээ зүй бус харьцсан.

Үүнтэй холбоотойгоор түүнд гэр бүлийн хүчирхийллий н  хоёр хэргээ р , ха p тамхи н ы  нэг, нийт гурван зүйл ангиар зөрчлий н  хэрэ г үүсгэ н шалгасан. Шалгалтын явцад Т.Дэлгэрмөрөнг ха p тамх и хэрэглэсэн эсэхийг шалгахад мансууруула х  бодис хэрэглэсэн болох нь тогтоогдож дуулиан тарьж байсан билээ.

Т.Дэлгэрмөрөн ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байсан хэмээн өөрийгөө зөвтгөж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гадна очиж “сүрийг үзүүлж” байсан боловч мансууруула х эм, сэтгэцэ д нөлөөт боди с  хэрэглэсэн болох нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогджээ.

Тодруулбал эхний удаад 2021 оны 03-р сарын 03-ны өдөр шээсний шинжилгээ өгсөн.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 1398 тоот Шинжилгээний хариу 2021 оны 03-р сарын 11-ны өдөр гарч

Т.Дэлгэрмөрөнгийн шээснээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисны тухай конвенцийн жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн байна.
Т.Дэлгэрмөрөн 2021 оны 03-р сарын 03-ны өдөр бэлэг эрхтний үсний дээж, хоёр хөлийн эрхий хурууны хумс зэргийг шинжилгээнд өгсөн байна.

 

2021 оны 03-р сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 1398 тоот шинжилгээний хариу гарч, Т.Дэлгэрмөрөнгийн үснээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн байна.

Дельта-9-тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэ д  нөлөөт бодис н ы  тухай конвенцийн жагсаалтад багтдаг өвс юм.

Т.Дэлгэрмөрөн ха p тамх и хэрэглэсэн болох нь шээ с , бэлг э эрхтэни й  үс зэргээс нь илэрсэн болох нь дээрх хоёр шинжилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд эдгээр баримт нь өдгөө ШШҮХ-д хадгалагдан үлдсэн.

Энэ бол түүний гаргасан цорын ганц “но” биш. Т.Дэлгэрмөрөнгийн хувьд арх и ууж зодоо н хийсэн, эрүүлжүүлэгдсэ н зэрэг олон арга хэмжээ авагдаж байсан түүхтэй.

Танилц: Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ЗӨРЧЛИЙ Н ХЭРГҮҮ Д