Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай бол ховорхон төрөх авъяастан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Улс төр, урлаг соёл, спорт, үүх түүх, соёлын өв гээд түүнд мэдэхгүй сэдэв үгүй. Угаас сэхээтэн мөн чанартай тэрээр нийгмийн давхрагын ямар ч хүнтэй үг хэлээ амархан ололцдог гайхамшигтай харилцааны чадвартай, ховор хүн.

Хувийн амьдралдаа гурван эхнэртэй гэгддэг тэрээр анхны эхнэрээсээ гурав, залуу эхнэрээсээ ганц охинтой. Voice of Mongolia наадмын шилдэг оролцогчдын нэг Ж.Ариунжаргал түүний бага охин.

Хосгүй авъяас билиг, оюуны ундрагатай хүмүүн охиндоо “Миний охин нөхөртэйгөө маргалдлаа гэж бодоход юунд ч санаа зовохгүй, хувцсаа аваад явахад бэлэн, тэгж л амьдрах хэрэгтэй” гэж хошигнож захидаг гэнэ лээ.

Энэ тухай Ж.Ариунжаргал нэгэн ярилцлагандаа онцлоод “Эцэг, эх бүр үр хүүхдээ сайхан амьдарч, сайн яваасай гэж хүсдэг байх. Миний аав, ээж ч ялгаагүй. Айлын отгон охин болохоор илүүтэй санаа нь зовдог байх. Нэг ёсондоо хэн нэгнээс хамааралгүйгээр амьдрах чадвартай байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ” хэмээн ярьжээ.