Анх “Киви” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлж явсан дуучин Э.Энхзол өдгөө бяцхан хүүгийн ээж болж, намба суужээ.

Олон жил ганц бие явсан тэрээр АНУ-д багагүй хугацаанд амьдарсан. Харин 30 насны босгон дээрээ Анар гэгч монгол залууг заяаны ханиараа сонгож, хоёр бяцхан үртэй болж эх орондоо амьдрах болсон.


Өдгөө уран бүтээлээс илүү сошиал орчинд фенүүдтэйгээ уулзах болсон тэрээр үсээрээ тоглох дуртай гэнэ лээ. Ямар сайндаа, л сар бүр өөр стиль, өөр өнгөөр үсээ будаж явдаг гэхэв дээ.