Хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолыг хүртсэн Д.Ганцэцэг өөрийнхөө хайрын тухай филисофийг болон хүүхдүүдээ хэрхэн хайраар дутаахгүй өсгөдгөө нэгэн хэвлэлд ярьжээ.

 

Мөн өөрийг нь энэ амьдралд зөв явахад, өнөөдрийн амжилтад хүрэхэд хайр хэрхэн нөлөөлсөн тухайгаа өгүүлсэн байна.
Тэрээр “Сэтгэлд хайр байж л хүн амьд явдаг байх. Гэхдээ хайрыг тунхаглаж болдоггүй гэж би боддог юм. Хүнд хамт байхаас илүү итгэж, хүлээх нь сайхан ч юм шиг. Хэдий сэтгэлд зовиуртай ч түүнийхээ зүг тэмүүлж, уулзах гэж гүйх мөч л хамгийн нандин. Хайр олон янз шүү дээ. Хайрлах мэдрэмж хүүхэд төрсөн цагаас эхэлдэг.

Бид багадаа ширээ мөргөөд унасан бол дахиад хэзээ ч түүн рүү ойртдоггүй. Учир нь мөргөсөн газар нь өвдөөд байгаа байхгүй юу. Энэ нөгөө өөрийгөө хайрлах мэдрэмж. Даанч өсч том болоод түүнийгээ мартдаг. Хүмүүстэй нийлээд өөрийгөө муулж байх шиг. Түүнээсээ болоод амьдралаа сүйрүүлж байна. Тэгэхээр хүн гэдэг эхлээд өөрийгөө мэдэрч, хайрлаж сурах хэрэгтэй болов уу. Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эхийн хайраар дутаахгүй юмсан, аавынх нь дутуу орон зайг хайраараа нөхөхсөн гэж бодож явна” гэжээ.

Шинэхэн гавьяатын хувьд одоогоос 10-аад жилийн өмнө хоёр хүүгийнхээ аав, хань нөхрөө хорт хавдраар алдсан юм. Амьдралд нь тохиосон бүхнийг сургамж хэмээн хүлээн авдаг тэрээр нөхөртөө зориулж “Халуун зүрх” кино хийж өнгөрсөн 2020 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан.