Монголын кино урлагт өөрийн мөрөө үлдээж яваа хүн бол найруулагч Ц.Хүсэлбаатар. Гавьяат гэргийтэй, албан ёсны хоёр хүү, ганц охинтой түүнийг ямар хүргэнтэй болохыг сонжих хүн олон.

Удам дамжсан уран бүтээлч тус гэр бүлийн ганц хүргэнээр загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар тодорч буй бололтой.
Тэрээр жүжигчин Х.Баярмаатай ойрын үед хөтлөлцөн алхаж буйгаа цахим хуудаснаа нийтлэх болжээ.

Тэдний энэ харилцааг шинэ уран бүтээлийн рекламны хэсэг хэмээн харах хүн олон. Тэгвэл тэд харилцаагаа ил зарласан бололтой. Бодит амьдрал уу, уран бүтээлийн хэсэг үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.