УИХ-ын гишүүн асан, даяан аварга А.Сүхбатын отгон гэргий гэгдэж олонд танигдсан Н.Гарамханд өдгөө 29 настай. Фитнесийн багш хийдэг тэрээр төгс бие галбиртай бөгөөд бага балчираасаа спортоор хичээллэсэн нэгэн.


Анх 19 насандаа А.Сүхбат аваргатай гэрлэж, хоёр хүүг нь төрүүлж өгсөн. Гэвч тэд 2019 онд гэрлэлтээ дуусгавар болгосон. Энэ тухайгаа Н.Гарамханд “Надад хүмүүсийн юу бодох хамаагүй. Тухайн үед би хүнтэй суух шийдвэрийг үнэхээр хайрлаж, дурлаад, тэр маань халуун гоё хайр байсан учраас гаргасан. Болзоонд ч явж үзээгүй үедээ гэнэт дурлаад л… Бидэнд сайхан хоёр хүү заяасан. Халуун сайхан учрал надад тохиосон. Тэр хүн их түшигтэй, халамжтай. Намайг бол яг залаад, удирдаад, бүх талаараа авч явж чадаж байсан” гэхчлэн хувийн амьдрал, үзэл бодлынхоо талаар илэн далангүй ярилцлага өгч байсан.


Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон бөгөөд 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр Монголын тав дахь ОУХ мастер цол хүртэж байжээ.