МҮОНРТ-ийн орчин үеийн дуу хөгжмийн “ХИТ” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Давааням агсан ая зохиогч продюсер Б.Наранзунтай үе зайгүй найзууд байсан гэдэг.

Амьдралынхаа ихэнх он жилүүдийг хамт өнгөрүүлсэн тэдний нөхөрлөл одоо ч үргэлжилж буй гэвэл уншигч та итгэх үү. Учир юу гэвээс, Давааням агсны хүү Даваадорж аавынхаа дотны нөхөр Б.Наранзунтай мөн л дотно нөхөрлөдөг аж.
Аавынх нь оронд аав болж, сэтгэлийн шархыг нь нөхөж явдаг Б.Наранзунд Даваадорж баярлаж явдагаа нуудаггүй.

Ямартаа л, аавыг нь нас барсны дараа төрсөн өдөр бүрээр нь илгээдэг байсан мессэжийг Д.Даваадоржид илгээж, сэтгэлийг нь хөндөж байхав дээ.