Зохиолын дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өдгөө 30 насандаа гурван хүүхдийн ээж болж, нас намба суугаад буй.

 

Найзынхаа нөхрийг булаасан хочыг насаараа зүүхээс айгаагүй тэрээр ээжтэйгээ илүү ижилхэн төрхтэй аж. Дуучин бүсгүйн хувьд гурван охинтой айлын том нь бөгөөд багаасаа бүх зүйлд хариуцлагатай хандахыг хичээж ирсэн гэдэг. Бага насаа Говь-Алтай аймагт өнгөрүүлсэн тэрээр сайн дуучин шиг ээ, сайн эзэгтэй гэдэг.

Ямар ч хоолыг муухан тогоочоос илүү урлана гэдгийг яруу тодоор сошиал найзууддаа харуулдаг. Түүний том хүү Б.Жавхлан ирэх арванхоёрдугаар сард 4 нас хүрэх бол, удаах охин Б.Баясгалан 2 сар гарантай. Харин нэр, хүйс нь үл мэдэгдэх отгон хүүхэд нь дөнгөж 7 сар гарантай билээ. Бяцхан үрсэд нь эрүүл энхийг ерөөе.