Жүжигчин Б.Баатархүү “Эмоци” продакшнд харьяалагдан уран бүтээлээ хийсээр багагүй хугацааг үджээ.

Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө олонд хурдан хугацаанд танигдаж өөрсдийн гэсэн үзэгчдийг бий болгоод авсан тус хамт олон тун ч амжилттай яваа. Тэрээр урлаг соёлынхон болон томчуудын дунд нийтлэг ажиглагддаг эхнэрээ солих, дахин амьдрал зохиодог үзэгдэлд тун ч шүүмжлэлтэй ханддаг нэгэн ажээ.

Түүнийг ч хүмүүс эхнэртээ үнэнч, сайн залуу хэмээн үнэлдэг гэнэ. Жүжигчин Баатархүү энэ тухай өөрийн үзэл бодлоо “Энэ миний хамгийн нэгдүгээрт эрхэмлэж явдаг зүйл. Тэгээд ч миний гэр бүлийн хүн бол солихоор хүн биш л дээ. Солиход орлож чадахаар хүн олдохооргүй тийм хүн. Яагаад ч миний эхнэрийг өөр хүн орлож чадахгүй. Намайг тэр хүн шиг ойлгож чадах өөр эмэгтэй хүн байхгүй. Би тэр эмэгтэйг ойлгодог шиг өөр эмэгтэйг ойлгож чадахгүй. Тийм учраас надад эхнэрээ солих, сайжруулах тийм бодол ерөөсөө төрж байгаачгүй” хэмээн илэрхийлээд байсан удаатай.


Б.Баатархүү гурван сайхан хүүтэй байсан боловч, хэдэн жилийн өмнө түүний том хүү Хүслэн нь цаг бусаар харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэд өдгөө хоёр хүүгийн хамт амьдарч байна.