Дунд сургуулийн сурагч байхаасаа кино найруулагчийн хараанд өртөж “Хэцүү анги” олон ангит киноны Гэрэлээгийн дүрээр олонд танигдсан бүсгүй бол мисс Б.Бадамцэцэг.

Шүдний эмч мэргэжилтэй энэ бүсгүй гоо үзэсгэлэнгээ ид гялбуулж явахдаа үе тэнгийн Алтаншагай гэх залуутай нижгэр хурим хийж, олон залуусын сэтгэлд шарх үлдээсэн.

Тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон ч, эр нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Нэгэн хэсэг карьераа орхиод байсан тэрээр сүүлийн үед олны өмнө ил гарч, компаниудын нүүр царай болж карьераа үргэлжлүүлэх болсон.

 

Өөрөөр хэлбэл, өөрийнхөө амжилтад санаа тавих болсон. Тэгвэл тэрээр нэгэн фенийхээ “Сэтгэл гутра л д  орж байсан уу. Яаж даван гарсан бэ” гэх асуултад “Дурсмааргүй байна…Зүгээр л өөрийгөө хайрла” гэжээ.