“Hero” Баатар, түүний эхнэр албан ёсны анхны эхнэр Ч.Ундрал “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын гурвалжин, дөрвөлжин хэрүүл тухайн үедээ л олныг шуугиулж, сүрийг бадруулж байв.

Мэдээж төгсгөл нь салалт байсан.
Ч.Ундрал ёстой санаанд оромгүй жаатай сонголт хийсэн нь “Хит”-ийн Давааням агсаны хүү Даваадоржтой сууж, дундаасаа охин төрүүлсэн. Жаатай гэдэг нь Даваадорж хүргэн маань гэргийгээсээ 10-аад насны дүү хархүү. Насны зөрүүтэй гэрлэлт бол эгчмэд эмэгтэйн хувьд риск өндөртэй гэдгээрээ жаатай алхам байлаа.
Тэгвэл тэдний дундаас төрсөн Дагинаа охин өчигдөр гурван нас хүрчээ. Түүний төрсөн өдрийг гэр бүлээрээ нижгэр тэмдэглэсэн бололтой.