Инстграм хуудаснаа ээжээсээ ялгарахааргүй чамин хээнцэр харагддаг Ц.Анударь Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин нь.
Тэрээр Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцдаг аж.
Тэрээр багадаа кино найруулагч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байжээ.
Сургуулиа төгсөхийн өмнө аав нь түүнтэй ярилцаж жүжигчнээс өөр мэргэжил сонгохыг санал болгосон аж.
Энэ тухайгаа тэрээр “Манай аав “Чи SAT, TOEFL-ийн оноогоо авчихлаа. Миний охин англи хэлийг хаана ч сурчихна. Одоо хятад хэл сурч тэнд боловсрол эзэмшвэл яасан юм бэ? Хятадын эрин зуун болж байна” гэж хэлсэн. Би аавынхаа зөвлөгөөг дагасан юм. Аав, ээж, бид гурав бол нэг баг. Хэрэв бид гурвын аль нэг нь багийн хамтын ажиллагааг ойлгохгүй өөр замаар явах гэвэл ойлгуулж, бие биедээ зааж зөвлөх хэрэгтэй. Тийм ч учраас би эцэг эхийнхээ шийдвэрийг дагасан. Миний бодлоор Монгол Улсын урлаг хөгжлийн дээд түвшинд хүрээгүй байгаа. Монгол Улс урлагийнхаа үнэ цэнийг мэдэрч хөгжүүлэх тал дээр хангалттай арга хэмжээ авахгүй байна.
Тийм болохоор төгсөөд Монголын урлагийг арай өөр түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүн байхыг хүсэж байгаа юм. Үүнээс улбаалан Олон улсын эдийн засаг, худалдаа гэх энэ мэргэжлийг сонгосон. Урлагийн контент хийж олон улсын зах зээл рүү гаргах боловсрол олж авч байгаа учир мэргэжилдээ дуртай” гэжээ.