“Загварын бүсгүйчүүд сайхнаас цаашгүй” гэдэг үгийг хол орхиод буй манай загвар өмсөгчид Монголдоо төдийгүй гадны орнуудад тайзны алхаа, биеэ авч яваа байдал, хэл соёлоороо аргагүй ялгарах болсон.


Тэр дундаа орос, англи, солонгос, япон хэлтэй загвар өмсөгч Л.Гэгээ япон маягийн этгээд төрхтэйн дээр Англи, Япон, Сингапур гээд гадны орнуудад арав орчим жил загвар өмссөн тул Монголчууд төдийлөн мэддэггүй.

Тэрбээр 17 настайдаа анх Өмнөд Солонгост загварын ертөнцөд хөл тавьсан аж. Олон жил тайзнаа алхсан туршлагатай энэ бүсгүй Сандэрлэндийн их сургуулийг дүүргэсэн.

Одоогоос 10-аад жилийн өмнө Англи улсын иргэн , банкны захирал, саятан эртэй хил дамнасан, сүр дуулиантай хурим хийж байсан тэрээр нэг жил бололгүй гэрлэлтээ цуцлуулж байв. Гэрлэлтээ цуцлуулахдаа Л.Гэгээ нөхрөөсөө хоёр сая ам.доллартай үлдсэн гэдэг. Энэ салaлт загварын бүсгүйчүүд дундаа хамгийн үнэтэй салaлтад тооцогддог.


Тэрээр Rose нэрээр Сингапур болон Японд загвар өмсдөг юм. Өнгөрсөн хавар дэлхийн алдарт “Vogue” загварын сэтгүүлийн блогт охинтойгоо оролцож, ээж болсон түүхээ хуваалцаж явсан Л.Гэгээ бүсгүй “Ажнай” Д.Бат-Эрдэнийд “бэрлэж” буй сурагтай.


Түүний “хадам” гэгдэх “Ажнай” Д.Бат-Эрдэнэ монголын толгой баячуудын тэргүүн эгнээнд зүй ёсоор багтдаг. Энэ яваа насандаа мөн ч олон эхнэр, хүүхний нүүр үзсэн энэ эрхмийн ууган хүү Б.Билгүүн хэмээх эрийн цээнд хүрсэн залуу эр бий. Дээдсийн мөнгөлөг жаалуудын дунд саваагүй, сахилгагүй явдлаараа бас ч гэж зартай “Ажнай”-н ууган хүү одоогоос 10-аад жилийн өмнө гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэж явсан нэгэн. Гэвч тэр амьдрал нь бүтээгүй бололтой сүүлийн үед загвар өмсөгч Л.Гончигсумлаа буюу Л.Гэгээтэй болзож эхэлсэн байна.