Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан.

Тиймээс Алаг морьт баатрын зээ охин Ардын намын ах нарт таалагддаг гэсэн шүү. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх хардалтыг олонд төрүүлж явсан тэрээр өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэ л г и й н  дара м т үзүүлсэн гэж дуулиан дэгдээсэн ч наадмын дараа нам жим байх болсон.

Өөрийн цахим хуудсаа эрх дураараа хөтөлдөг Сүнээ бүсгүй дээрх дуулиануудын дараагаар балетийн сургалтын төвөө зарж, хүүхдүүдэд бүжиг заах эрхгүй, хариуцлагаа хүлээж байна гэж уучлал гуйсан. Бас болоогүй сүйн бөгж авч байгаагаа сенсацилсан.

 

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сүнээ наад дээрэлхүү түрэмгий зангаа болиоч, наад аашаа зас гэнээ. Аашаа засчихвал, хүнтэй суучих гээд байна аа л гэлээ” хэмээн бичжээ.


Ямартаа ч, Б.Сүндэръяагийн сүйт залуу одоо хүртэл олонд үзэгдсэнгүй. Сенсаац дэгдээх дуртай Б.Сүнээ өөртөө сүйн бөгжөөр сюрприз барьсан болж таарах нээ.