Нийслэл хотын спорт машин сонирхогч залуусын төлөөлөл “JZX AUTO GARAGE”-аас зохион байгуулж буй “ICE DRIFT” буюу мөсөн дээр шарвах, уралдах тэмцээнийг цэвэр агаарт зохион байгуулжээ.

Уг тэмцээнд нийт 21 тамирчин ур чадвар, авхаалж самбаа, уран жолоодлогоороо өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхий бүхий л оронд спорт машин сонирхох залуучууд ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор орчин үеийн залуусын уран жолоодлого улам сайжирч байна.Үүний баталгаа болгож  “JZX AUTO GARAGE”-ийн “ICE DRIFT”-ээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.