Дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээхийн зэрэгцээ, үгийн урлагийн гайхамшгийг уран уншлагын ид шидээр сэтгэл, зүрхэнд огштол урладаг эрхэм бол Ардын жүжигчин Г.Равдан.

Хатуу үг, шулуун зан, тэрслүү бодолтой түүнийг их авьяас, их мэдлэгийн сүүдэр гэмээр ааширхуу нэгэн хэмээдэг. Үүнийгээ батлах гэсэн мэт хоёр жилийн тэртээ эмийн санч зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж явсан нэгэн.
Тэгвэл та бүхний харж байгаа энэ эрхмийг Равдангийн Баттогтох гэдэг. СУИС-ийг дүүргэсэн ч уран бүтээлийн карьер хөөлгүй, эдийн засаг, банкны салбарт ажиллаж буй гавьяатын хүү аргагүй төрмөл авьяастны хүү гэсэндээ тун чадварлаг уран бүтээлч. Тиймдээ ч албан ажлынхаа хажуугаар киноны урилгад дарагдаж, өөрт таалагдсандаа тоглосоор урлагийн ертөнцөд орон зайгаа тунхаглаж, олонд танигдаж эхэлсэн гэх юм билээ.
Жүжигчин Р.Баттогтохыг Соёлын тэргүүний ажилтан болох үеэр аав нь шагналыг нь гардуулж өгч байсан түүхтэй.