Зохиолын дууны нэг үеийг өөрсдийн уран бүтээлээрээ “дааж” яваа эдгээр залуус бол энэ цагийн шилдэг дуучид.

Гаргасан дуу бүхэн хит болдог тэд өдгөө “Зохиолын дуучдын холбоо”-нд харьяалагддаг бөгөөд эхнээрээ төр түмэндээ үнэлүүлж Алтангадас одонгоор энгэрээ мялааж буй. Эдгээр дуучдын гурав нь хоорондоо гэр бүл болж явсан. Харин дуучин Э.Чулуунчимэгээс бусад нь СУИС-ийн нэг ангийг дүүргэсэн уран бүтээлчид билээ