Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр дахь амьдралаа эхлүүлж, бяцхан охинтой болоод удаж буй.


Хоёр дахь эхнэрээрээ фото модель, залуу жүжигчин Э.Энэрэлийг сонгосон тэрээр эхнэртээ “амиа тавьдаг”. Өөрийнх нь амьдралын аз жаргал болсон гэргийгээ бүх зүйлээс хамгаалж, халамжилдаг. Тэд монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд амьдардаг бөгөөд Э.Энэрэл бүсгүй саяхнаас ТВ5 телевизийн мэдээний анкараар ажиллах болжээ.
Э.Энэрэлийн хувьд энэ жил 24 настай. Тэрээр яг ямар боловсрол мэргэжил эзэмшсэн нь одоогоор нууц хэвээрээ. Дөнгөж дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа “Зүрх зогсохгүй” кинонд тоглож олноо танигдаж байсан нэгэн.