Хослон дуулагчдын хүсэмжит дууны тоонд зүй ёсоор орох дуу бол “Ханьсахын заяа” юм. Уг дуу бол бол Урлагийн гавъяат зүтгэлтэн Зундуйн Батсүхийн аялгуу, Ц.Даваадоржийн шүлгээр бүтсэн “Ханьсахын заяа” юм.

Монголын дууны урлагт гэр бүлийн хос дуучдын түүчээг эхлүүлсэн эрхэмүүд бол Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар юм. Хорвоогийн амьдралыг хамтдаа элээж, хослон дуулахын жаргалыг насаараа илээж яваа тэдний уран бүтээл дэндүү сайхан бас чиг олон. Тэдний хит дууны нэг бол “Ханьсахын заяа” юм. Тэд уг дууг амилуулан түгээсэн билээ.

Зууны манлай хос дуучид С.Вандан, Д.Дуламсүрэн “Ханьсахын заяа”

Хос дуучдын дуулахыг мөрөөддөг дууг ганцаараа дуулсан эрхэм бол Зууны манлай хос дуучдын үргэлжлэл болсон С.Вандангийн хүү В.Базаррагчаа юм. Тэрээр уг дууг аав ээжийнхээ дараа ганцаараа дуулсан гэдгээрээ онцлогтой.

В.Базаррагчаа “Ханьсах заяа”

Хоёр мянгаад оны эхээр нийтийн дуучдын дунд тэр тусмаа хослон дуулдаг уран бүтээлчдийн дунд Жавхлан Баясгалан гэдэг нэр чихний ээмэг мэт зүүгдэх болсон. Тэд саяхан “Ханьсахын заяа” уран бүтээлийг анхлан дуулсан Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарт хүндэтгэл үзүүлэн шинэчлэн дуулсан. Анхны хувилбар нь “Ханьсахын заяа” нэртэй байсан бол түүний дараа дуулсан дуучид “Ханьсах заяа” болгон нэрлэж дуулжээ

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан “Ханьсах заяа”

Хосын заяаг мялаан магтах “Ханьсахын заяа” дууг хэн сайн амилуулсанг эрхэм уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ. Ханьсах заяанд учирсан бүх хосууддаа гэгээн сайхан бүхнийг хүсье.