Жүжигчин А.Ганчимэг охинтойгоо аялж явна

Аримун продакшныг үүсгэн байгуулагч жүжигчин А.Ганчимэг ганц бие ээжийн амьдралаар амьдраад даруй зургаан жилийн нүүр үзсэн билээ. Найруулагч Б.Тамиртай болзох болсон гэх тэрээр өдгөө Хөвсгөл далайн Жанхайн эрэг дээр охинтойгоо аялал хийж яваа аж. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ.


Жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн билээ. Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж“ киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Б.Энхтүвшинтэй гэр бүл болж охинтой болсон ч хосууд хоёр тийшээ болсон.