Н.Гарамханд бүсгүй өөрийнхөө оёсон даашинзаар гангарав

УИХ-ын гишүүн асан, даян аварга А.Сүхбат отгон гэргий болж явсан Н.Гарамханд бүсгүй тунчиг уран нэгэн бололтой. Тэрээр өөрийн урласан даашинзаар гангарах болжээ. Хэдийгээр төрхөмдөө буцахдаа насаараа эдлэх хөрөнгөтэй болж амжсан Н.Гарамханд бүсгүй чөлөөт цагаараа зүгээр суудаггүй үйл урлаж суудаг гэдгээ батлах мэт.


Нас залуу цус шингэн нуруу туруу үзэмж тэгш гоо түүнийг эргүүлэх эрчүүд мундаггүй биз. Эр нөхрийнхөө эхнэр хүүхэн хэсч, олон хүүхдийг хүлээж авах сэтгэлийн хүч дутсан гэдгээ Н.Гарамханд бүсгүй шулуухан хэлдэг юм билээ.