Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр өнөөдөр Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад болон сумдын Засаг дарга нарын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Дээрх арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ХШҮДАХ-ийн дарга М.Жанболат гэх мэт бусад хэлтсийн дарга нар оролцож байна. Байгууллага, агентлагууд 2019 онд хэрэгжүүлэн ажилласан ажлын тайлангаараа илтгэл тавин хэлэлцүүлж байна.
Үүнд нийт 26 газар, хэлтэс, албад өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлж байгаа бөгөөд маргааш мөн үргэлжилнэ.
Мэдээллийн төв