Улсын Онцгой комиссын 2020 оны 3-р сарын 10-ны өдрийн 6  дугаар тогтоолын дагуу Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 3-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагуудад даалгасан. Тэгвэл Улсын Онцгой комисс 2020 оны 3-р сарын 30-нд хуралдаж дээрх шийдвэрээ 4-р сарын 30 хүртэл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд 2020 оны 4-р сарын 30 хүртэл гэрээсээ цалинтай ажиллахаар боллоо.