НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа эмээ болоод удаагүй билээ. Түүний нөхөр Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж 2019 онд хийсэн “Тэнгэр шиг бай” тоглолтын үеэр Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” дуугаа дуулах үеэр тайзнаа 1000 цэцгийн баглаа барьсаар гарч ирсэн нь тоглолтын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байсан юм.

Т.Ариунаа “Би ханьтайгаа 23 дахь жилдээ амьдарч байна. Өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд миний аашийг, миний дураараа занг, урлагийн ажлаа хийх гээд энэ бүхнийг тэвчиж, өдийг хүрч, тоглолтын ар талын бүх ажлыг зохион байгуулж чаддаг миний тулах хүч болж яваа ханьдаа баярлалаа. Намайг битгий орхиж яваарай” хэмээсэн юм.

Тэгвэл Дуучин Т.Ариунаа цахим хуудаснаа

Учир нь амьдрал төгс биш

Хүмүүс ч төгс биш

Би өөрөө төгс биш тул

Тантай амьдарч байгаа хүн ч төгс биш

Байгаагаар нь хайрлья. Хайр бүгдийг уучилдаг хэмээн нөхөртэйгээ авхуулсан зургаас нийтэлсэн байна.

Түүнийг үзэгч фэнүүд нь сайхан хосууд, үлгэр дуурайлал болсон хүмүүс шүү хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.