Амраг хосын мэндэлсэн өдөр хүртэл ойролцоо байдаг аж.


Монголд анх удаа зохион байгуулагдсан “Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч загвар өмсөгч Б.Цэрэндолгор буюу Цэкү 1996 оны долдугаар сарын 31-нд төржээ. Харин түүний найз залуу Volume Plus сувагт хөтлөгч Кай 1995 оны долдугаар сарын 30-нд төрсөн аж. Тиймээс хосууд төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэхээр болсон тухайгаа загвар өмсөгч Цэкү өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Цэкүгийн хувьд “Ач” анагаах ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн. Говь, Гоёо, Yamá Cashmere, Michel & Amazonka, Monalun зэрэг Монголын шилдэг брэндүүдийн нүүр царай болж байсан.


Харин түүний найз залуу Aim4r Production-ий үүсгэн байгуулагдагчдын нэг, дэлхийн хэмжээний Electro Dancer Kai гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэддэг болоод байгаа.