Одоогоос 2 жилийн өмнө буюу 2018 оны зун “Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар олон хүний атаархал төрүүлэм дуулиант хурим хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтаж байсан.


Гэтэл гайхалтай хуримнаас хойш яг нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон.
Харин жүжигчин Бидо экс эхнэр Ариунчимэгийн тухай “Ари бол хэтэрхий хуучирсан сэдэв” гэж өөрийн цахим хуудаснаа тунхаглажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр жүжигчин Бидо нэг эмэгтэйтэй жиг ургуулснаас болж тэднийг салсан гэдэг.


Үүнийг батлах гэсэн мэт тухайн үед Ари хууралтыг дэмжихгүй байгаа талаар болон уучилж чадахгүй гэсэн утга бүхий зүйлс өөрийн цахим хуудаснаа бичиж байсан.