Чүнбүг аймгийн Чүнжү цагдаагийн газраас 08 сарын 04-ний өдөр хөрш эмэгтэйг хутгалж амь насыг хохироосон 48 настай А гэгчийг баривчилжээ.


А нь өнгөрсөн 08 сарын 03-ний өдөр 12:40 минутад Чүнжү хотын Ёнсү дүүрэгт байрлах өөрийнхөө гэрт 39 настай Б-г хэд хэдэн удаа хутгалж амв насыг нь хороосон хэргээр байцаагдаж байна.
Б нь Солонгос иргэншилтэй ирсэн Монгол эмэгтэй байжээ. А нь хэт и х согтолттой байсан ба хамт архи ууя хэмээн хөрш айлын Б-г гэртээ дуудаж ирүүлсний дараа маргалдсан гэж мэдүүлжээ.
А нь хэрэг үйлдсэнийхээ дараа цагдаагийн 112 дугаарт залгаж өөрийгөө илчилжээ.

Тус улсад ажиллаж амьдарч буй Монголчууд маань сайн таньж мэдэхгүй хүсүүтэй нийлж согтууруулах ундаа уух, хэт дотносохгүй байхыг анхааруулж байна.

MKOR.mn сайт энэ талаар дахин дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэх болно.

Эх сурвалж: YONHAP NEWS