“Тютю” уран сайхны киноны гол дүрээр олны танил болсон жүжигчин М.Цэрэндолгор нэгэн шампунийн нүүр царай болжээ.


UBS телевизийн эзэн, МУУГЗ Балхжавын бага бэр болсон тэрээр охиноо төрүүлээд долоо ч хоноогүй байхдаа ажилдаа орж, реклам сурталчилгаанд тоглосон. Энэ цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг тэрээр ОХУ-д жүжигчин мэргэжлээр суралцсан нэгэн. Түүний мэргэжлийн уран чадварт ахмад үеийн уран бүтээлчид “онц” дүн тавьдаг юм билээ.