Жеймс Бонд гэрээ 100 сая ам.доллараар худалдана

Чадварлаг, дур булаам тагнуулч Жеймс Бондын дүрийг амилуулсан Пирс Броснан эхнэр Килли Шийн хамт Хавай руу нүүжээ. Хосууд 100 сая доллараар Малибу дахь байшингаа зарахаар болжээ.

Энэхүү байшин 2010 онд баригдсан. Баригдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тохижуулалтын ажил хийгдсэн.

Уг тансаг байшин тэр чигээрээ байгаль орчинд ээлтэй гэж хэлж болно. Тодруулбал, олон тооны нарны зай хураагууртай болохоор байшин болон усан санг халаах боломжтой. Мөн усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх системтэй бөгөөд задардаг хог хаягдлыг нүхэнд дахин боловсруулдаг гэх зэрэг олон давуу талтай.

Тус байшин нь 5 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй бөгөөд олон тооны зочид хүлээн авахад хангалттай. Жеймс Бондын гэрийг хамтдаа харцгаая.