Гацууртын өв залгамжлагч Ч.Номин, түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ нар гурван хүүтэй. Хоёр том хүү нь ихэр бөгөөд хөвгүүдээ төрсний дараа өндөр хамгаалалтад дор, сүр дуулиантай хурим хийж байв. Хөвгүүдээ бага балчраас нь тансаг бүхний дээдийг хүртээж явсан гэхэд болно.


Харин бага хүү Б.Эрдэмийг олноо шоу нэвтрүүлгээр таниулсан. Жилийн өмнө хүүдээ зориулж “Таван настнуудын нууцлаг ертөнц” реалити шоуг зохион байгуулж байсан. Энэ жил Б.Эрдэм хүү дунд сургуулийн сурагч болсон учир “Зургаан настнуудын нууцлаг ертөнц” нэртэйгээр шоу үргэлжилж байгаа. Тус шоуны хамгийн ухаалаг, хамгийн сэргэлэн, хамгийн адтай нь Б.Эрдэм хүү байна.