Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Proper­ties” компанийн захирал А.Урангоо “ Юмыг хийсэн шиг хийдэг, юу ч түүнийг өөрчилж чадахгүй мэт найдвартай, хань минь” хэмээн ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэжээ.


Тэрээр 30 насыг шүргэж байхдаа ханьтайгаа учирсан бөгөөд тэд өдгөө 2 хүүхэдтэй.

А.Урангоо нэгэн хэвлэлд “Нөхөр бид хоёр өөрсдийн үеийн залуус дундаа хамгийн сайхнаар амьдарч байгаа. Залуу гэлтгүй ажиллаад хөдөлмөрлөөд энэ бүгдийг бий болгох боломжтой гэдгийг харуулж яваа гэж боддог. Хүссэн үедээ аялах цаг заваас бусад нь бид хоёрт бий. Манайх жолооч, хүүхэд асрагчтай, хоёулаа манайд амьдардаг. Ам бүл зургуулаа гэсэн үг.

Би нөхөртөө оройн хоол болон хүүхдүүдээ харах тал дээр ямарч стрэсс өгөхгүй байхыг хичээдэг. Бусад ахуйн ажилд бол би хүний нөөцийн компаниасаа хүмүүс авчихдаг. Гэр бүл оройдоо ямагт нэг ширээнд цуг сууж хооллох ёстой гэсэн зарчимтай. Манайх 10 хүний том ширээтэй. Би ширээгээ чимэглэх, гоё аяга таваг, лаа тавагнууд цуглуулах хоббитой. Оройн хоолыг гэр бүлээрээ хүндэтгэлтэй идэхийг эрмэлздэг. Надад байхгүй бүхэн нөхөрт минь бий”