Өнөөдөр аймгийн Тамгын газрын статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал хийж аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний 10-р сарын байдлыг танилцууллаа.

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгээр хэд хэдэн эерэг үр дүнгүүд гарсан байна. Үүнд: Төсвийн орлого -19.6% өссөн, Хадгаламжийн үлдэгдэл -16.4% нэмэгдсэн, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт – 4.8% нэмэгдсэн, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт – 4.7% нэмэгдсэн, Барилга угсралт, их засварын ажил – 58.9% нэмэгдсэн, Нийгмийн даатгалын сангийн орлого – 15.2% өссөн, Худалдаа, нийтийн хоолны бараа гүйлгээ -2.4% нэмэгдсэн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого – 11.1% өссөн, Эрүүл мэндийн нийт үзлэг –0.1% нэмэгдсэн, Халдварт өвчнөөр өвчлөгсөд -18.8, Бүртгэгдсэн гэмт хэрэг – 28.1% буурсан, Гэмт хэрэгт холбогдогч-12.7% буурсан зэрэг үзүүлэлт гарсан байна.
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 539.6 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар нэмэгджээ. Нийт үзлэгийн 36.2 хувийг буюу 195.6 мянган хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.
Аймгийн төсөвт 114.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 119.6 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 9.3 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 32.9 хувиар даван биелжээ.
Худалдаа, нийтийн хоолны 688 цэг салбар 108.7 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн Статистикийн албаны өдрийг тохиолдуулан аймгийн статистикийн хэлтсээс “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн ажлыг хийж буйгаа мэдээллээ. Өрхөд суурилсан түүвэр судалгаанд хамрагдсан өрхүүдээс амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзан үзэж сэтгэлийн дэм хайрлах өрхийг сонгосон бөгөөд уг сайн үйлсийн ажлыг 9 дэх жилдээ хийж байгаа ажээ.

Мэдээллийн төв