Сэрэмжлүүлэг: Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг дайрахаар завджээ

Өнөөдөр цахим орчинд нэгэн залууд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэж байгаа бичлэг цахим орчинд тарсан.

Энэ хэрэг өнөөдөр буюу 2020-11-18-ны өдөр  ХУД-ийн нутаг дэвсгэр 11-р хороонд болжээ. Тухайн үед ойр орчимд нь байсан иргэдийн мэдээлж байгаагаар тухайн иргэн нь цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, машинаараа дайрах гэж оролдсон байна. Улмаар цагдаа холдоогүй тул маргалдсан тул ийнхүү хууль сахиулагч арга хэмжээ авчээ.

Хөл хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон үед хуулийн хүрээнд, хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн алба хаагч шаардлага тавих эрхтэй, иргэн биелүүлэх үүрэгтэй. Тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх оролдлого хийвэл хуульд заасан тусгай мэх хэрэглэж баривчлан албадан саатуулах эрхтэй байдаг тул ийнхүү цагдаагийн алба хаагч арга хэмжээ авч ажиллажээ.

Одоогоор хэргийг ХУД-ийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Тухайн иргэнд эрүүгийн хариуцлага тооцохооргүй бол зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.