АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН АНХААРАЛД

/QR авах, уншуулах/
www.qr.119.mn сайт руу орж бүртгүүлэн байгууллагынхаа QR кодыг хэвлэн авч байгууллагадаа үйлчлүүлж байгаа орж гарч байгаа иргэд болон  ажилтан алба хаагчдыг гар утсаараа E barimt аппликейшнээрээ ковид гэсэн цэснээс QR уншуулах сонголтыг сонгон уншуулж үйлчлүүлэх шаардлагыг биелүүлэн ажиллана уу.
ААН-үүд QR авахдаа:
qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана. Энэ код нь дахин давтагдахгүй бөгөөд зөвхөн танай байгууллагыг төлөөлнө.
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана.
/Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
QR кодыг уншуулахдаа зөвхөн EBarimt аппликейшнаар уншуулна гэдгийг анхаарна уу! 
Иргэн та ийнхүү QR кодыг уншуулснаар хэдний өдөр хэдэн цагт ямар байгууллагаар үйлчлүүлсэн нь автоматаар бүртгэгдэх бөгөөд КОВИД-19-ийн халдвартай иргэн, эсвэл ойрын хавьтагч  тантай нэгэн цаг үед тухайн байгууллагаар үйлчлүүлсэн бол утсанд тань мэдээлэл очиж очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн энэ нь мэргэжлийн байгууллагууд маршрут тогтооход дөхөм болох юм.
Танд баярлалаа.