Олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран олон төрлийн бүжгээс үзэгч та бүхэнд ням гараг бүрийн үдэш толилуулах Үндэсний шилдэг контент бүтээгч Монгол телевизийн “Ододтой Бүжиглэе” дэлгэцнээ үзэгч олныг уяад байгаа билээ.

Ням гараг бүр олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжих уг шоуны оролцогч спортын салбарын төлөөлөл сагсан бөмбөгийн ОУХМ Т.Санчир юм.

Дархан аварга Д.Дамдин аваргын ач хүү Т.Санчирын гэр бүлтэй танилцья.

Тэрээр гэргийнхээ талаар Манай гэр бүлийн хүнийг О.Сарнай гэдэг. Гурван хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Бид хоёр нэг сургуулийн оюутан. Эхнэр маань анх сагсан бөмбөгийг нэг их сонирхдоггүй байсан ч сүүлийн үед шимтэн үздэг болоод байгаа” гэж байжээ.